Жаалхан.ТК

Талх, хийжүүлсэн болон согтууруулах ундаа, антибиотикууд гэдэс дүүрэхэд хүргэдэг

2013-01-04 20:04
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүнсний зарим нэг төрлийн бүтээгдэхүүнүүд гэдэс дүүрэхэд хүргэж болзошгүй аж. Эмч нар чихрээс аль болох татгалзахыг зөвлөж байна. Учир нь, нян болон мөөгөнцөрүүд чихрээр хооллодог юм. Харин орчин хүчиллэг болж эхлэнгүүт тэд идэвхитэй үржилд орж эхэлдэг гэнэ.

Чихэр ходоодны өнгөрийг гэмтээдэг байна. Тиймээс хэрэв бичил орчин өөрчлөгдвөл нянгууд үрэвслийг өдөөдөг аж. Ингээд тэд ходоодны ханыг нэвтлэн гарч гэдэс дүүрэлтийг бий болгодог юм.

Талх бол ийм үйлчлэлд хүргэдэг бүтээгдэхүүн билээ. Талх нь исгэгч болон чихрийн нэгдэл. Тиймээс хөх тарианы талхыг самар зэрэгтэй хольж идвэл зүгээр гэнэ. Заримдаа талхны химийн агууламжууд харшлын урвалууд бий болгож, энэ нь гэдэс дүүрэлтэд хүргэх аюултай аж.

Шар айрган дотор ч исгэгч их хэмжээгээр байдаг. Антибиотикууд мөөгөнцрийн нэгэн хэлбэр билээ. Ходоод дээд тал нь антибиотикийн 1-2 курс эмчилгээг тэсвэрлэх чадвартай юм. Хэрэв энэ төрлийн эм бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэвэл дархлааны системд өөрчлөлт орж мууддаг байна. Хийжүүлсэн ундаанууд чихэр болон нүүрсхүчлийг ихээр агуулдаг тул ходоодонд орсон даруйдаа хүчиллэг байдлыг нэмэгдүүлэн мөөгөнцөр ургахад хүргэдэг аж.

Like | Ангилал : Зөвлөгөө | Нийтэлсэн : Админ | Уншсан (109) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл